Цахимаар итгэмжлэл үйлдэх, системд бүртгүүлэх, ЭСЯ руу илгээж баталгаажуулах, төлбөр төлөх заавар
2023-10-26
Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулж байна.
Иргэн Та доорх "Цахим нотариатын системд бүртгүүлэх заавар"-ын дагуу бүртгүүлж, "Цахим итгэмжлэл үйлдэх заавар"-ын дагуу итгэмжлэлээ үйлдэн ЭСЯ-аар хянуулж, "Баталгаажсан итгэмжлэлийг ЭСЯ руу илгээх, Төлбөр төлөх заавар"-ын дагуу цахимаар үйлдсэн итгэмжлэлээ ЭСЯ-ны шуудангийн хаягаар илгээнэ үү.
1. Цахим нотариатын системд бүртгүүлэх заавар
2. Цахим итгэмжлэл үйлдэх заавар
3. Баталгаажсан итгэмжлэлийг ЭСЯ руу илгээх, Төлбөр төлөх заавар