Цахим нотариатын системд бүртгүүлэх заавар

2023-02-09


Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээс ирүүлэх итгэмжлэлийг цахим системээр урьдчилан хүлээн авч, хянан баталгаажуулдаг болов. 

Иргэн Та https://consul.notary.mn/login цахим системд нэвтэрч, дараах зааврын дагуу бүртгэл үүсгэнэ.

Бүртгэл үүсгэж, цахим нотариатын системд хэрэглэгчийн эрхээр нэвтэрсний дараа цахим итгэмжлэл үйлдэх заавар-ын дагуу итгэмжлэлээ үйлдэнэ.

Дипломат төлөөлөгчийн газруудад нэвтрүүлж буй уг цахим нотариатын системийн хөгжүүлэлт хийгдсээр байгаа тул зарим үед системийн алдаа, доголдол гарах магадлалтайг анхаарна уу. 

Жич: Хэрэглэгчийн эрх үүсгэхэд @icloud.com цахим шуудангаар бус бусад хэлбэрийн цахим шуудан (жишээ нь @gmail.com, @yahoo.com гэх мэт)-аар бүртгүүлнэ үү.