Буцах үнэмлэх

2025-06-19


Буцах үнэмлэх

Бүрдүүлэх материалууд:

  1. Буцах үнэмлэх мэдүүлэх хуудас;
  2. Иргэний үнэмлэхийн баталгаажсан хуулбар, эсвэл иргэний бүртгэл хариуцсан төрийн байгууллагын дэлгэрэнгүй лавлагаа;
  3. 8.6.3. 3.5х4.5 см-ийн хэмжээний цагаан дэвсгэртэй цээж зураг 2 хувь;
  4. Шаардлагатай тохиолдолд тухайн иргэний гээгдүүлсэн гэх улсын хил нэвтрэх эрхийн баримт, Монгол Улсын хил нэвтэрсэн лавлагаа.
  5. Хураамж 25 австрали доллар.

 

Төлбөр төлөх:

 

ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, шилжүүлгийн хуулгыг screenshot хийж, [email protected] цахим шуудан руу илгээнэ.

 

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд буцах үнэмлэх /D.Ganbold butsah unemleh/