Монгол, Австралийн худалдаа, эхийн засгийн хамтын ажиллагаа

2023-02-16


Худалдааны эргэлт

2022 онд Монгол Улсын экспорт 1.0 сая ам.доллар, импорт 51.6 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс экспорт 49.2 хувиар, импорт 6.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн нь гянт болдын хүдэр, баяжмал, өргөгч, ачигч, буулгагч зэрэг машины эд анги, шингэн зүйлсийн хэмжүүртэй болон хэмжүүргүй насос зэрэг байсан бол импортын гол бүтээгдэхүүн нь өргөгч кран, өргөгч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги, дамжуулагч бул, муруй тэнхлэг, эд анги, суудлын автомашин, химийн бодис зэрэг байв.

Гадаад худалдааны статистик үзүүлэлт, сая ам.доллар

Он

2016

2017

2018

2019

2020

2021

Экспорт

1.2

3,4

1.3

39.6

1.1

0.67

Импорт

21.9

36.5

49.9

57.1

44.9

48.5

 

Хөрөнгө оруулалтын хэмжээ

Австрали Улсаас Монгол Улсад нийт 680 сая австрали доллар (Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг оруулаагүй)-ын шууд хөрөнгө оруулалтыг хийсэн. Монгол Улсад Рио Тинто, Жэйд газ, Эликсир Энержи, Аспайр Майнинг, Монаделфус, Тийс, Уорли, Ножа Пауэр зэрэг Австралийн 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Уул уурхайн салбарын хамтын ажиллагаа

Монгол Улсын Засгийн газар буюу “Эрдэнэс Оюу Толгой” компани (34 хувь), Австралийн Рио Тинто компани (66 хувь) хамтран зэс, алтны “Оюу толгой” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн хөрөнгө оруулалтын салбарт урт хугацааны харилцан ашигтай, ил тод байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч, энэ хүрээнд Оюу толгой төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол өгч ажиллаж байна. Оюу толгой ордын гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл 2023 оны эхний хагаст эхлэх хүлээлттэй байна. Төсөл нь цаашид Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой Австралийн компаниудад үлгэр жишээ болж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж монголын тал үзэж байна.

Австралийн Засгийн газрын санхүүжилтээр “Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг 2015 оноос хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжлийг дэмжих, иргэд эрдэс баялгийн салбарын үр шимийг хүртээмжтэй, тогтвортой байдлаар хүртэх боломжийг бий болгоход хувь нэмэр оруулахад чиглэгдэж байна. Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яам нь Их Британийн Адам Смит Интернэйшнл компанийг тус хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан бөгөөд хөтөлбөрийн эхний үе шатыг нийт 3.4 сая австрали долларын санхүүжилтээр 2015-2018 онд хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулах, уул уурхайн бодлого, журам, зохицуулалтын асуудлаар шаардлагатай техникийн туслалцааг үзүүлсэн. Төслийн хоёрдугаар үе шатыг 2019-2024 онд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлага Сидней хотод жил бүр зохиогддог Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалтад (IMARC) тогтмол оролцож ирсэн. 2022 оны чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Австралийн Хөдөө аж ахуй, загас, ойн аж ахуйн яам хооронд 2011 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Австралийн Хөдөө аж ахуй, засаг, ойн аж ахуйн яамнаас “Монгол Улс, Австрали Улс хоорондын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт судалгааг 2014 онд бэлтгэн гаргасан. 2015-2020 онд Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвөөс Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ын нутаг дэвсгэрт “Бэлчээрийн менежментийн сайжруулахуй” төслийг хамтран хэрэгжүүлсэн.