Төрсний бүртгэл
2025-06-19
Төрсний бүртгэл
Бүрдүүлэх материалууд:
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг маягтыг татан авч бөглөнө. Маягтыг бөглөхөд загварын дагуу бөглөнө үү.
2. Эцэг, эх хоёрын ЭСЯ-нд хандан хүүхэддээ төрсний гэрчилгээ хүссэн өргөдөл
3. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, гадаад паспортын хуулбар,
4. Хүүхэд төрснийг гэрчилсэн эмнэлгийн бичгийн хуулбар (Тухайлбал: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, Сидней хотод төрсөн бол blue book-н 53-р хуудас)
5. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /Эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлээгүй тохиолдолд хүүхдийг эхээр нь овоглодог бөгөөд эцгээр нь овоглох хүсэлтэй бол эцэг, эх хамтран Эцэг тогтоох тухай өргөдөл гаргана/
6. Үйлчилгээний хураамж 16 австрали доллар
7. Хүсэлт гаргагч нь ЭСЯ-нд өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй бол эдгээр бичиг баримтаа баталгаат шуудангаар илгээнэ. Шинээр ирсэн паспортыг буцаан явуулах төлбөрийг нь төлсөн (Express post with signature on delivery OR Registered post), буцах хаягаа бичсэн (self-addressed) баталгаатай (certified with tracking number) дугтуйг урьдчилан худалдан авч бичиг баримтын хамт илгээнэ.
Гадаад эцэг/эхтэй хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх иргэдийн анхааралд:
Эцэг, эхийн аль нэг нь гадаад улсын иргэн бол хүүхэд төрснөөс хойш 25 хоногийн дотор төрсний гэрчилгээ авах бичиг баримтыг бүрдүүлж, Элчин сайдын яаманд ирүүлсэн байх шаардлагатай. Учир нь УБЕГ-аас гадаад эцэг/эх-д регистрийн дугаар орлосон бүртгэлийн дугаар авахад хугацаа ордог болно. Түүнчлэн англи хэл дээр бичигдэх гар өргөдөлд гадаад эцэг/эх-ийн ургийн овог, эцэг/эх-ийн нэр, өөрийн нэрийг кирилл болон латинаар бичих бөгөөд өргөдлийн орчуулгыг мөн хавсаргах шаардлагатай болно.
Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг хуулинд заасан 30 хоногийн хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргахыг анхаарна уу.
Төлбөр төлөх:
ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, шилжүүлгийн хуулгыг screenshot хийж, [email protected] цахим шуудан руу илгээнэ.
Commonwealth bank
Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223
Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.
ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд төрөлт бүртгэл /D.Ganbold turult burtgel/