Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн бүрдүүлэх баримт бичиг

2023-02-15


 

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр өргөдөл гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал,  хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана.

Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч /овог, нэрийг бичнэ/ Танаа дараагийн мөрөнд ОГНОО болон оршин сууж байгаа улс, хот-ын нэрийг бичнэ. Өргөдлийн агуулгыг бичсэний дараа өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулна.  Өргөдлөө компьютерээр бичиж болно.

2. Гурван үеийн намтар /Өөрийн, эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн намтрыг бичнэ/

Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч /овог, нэр/ миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийн, гуравт өөрийнхөө эхнэр/нөхрийн намтрыг бичиж, хамгийн сүүлд “Гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн” гээд овог, нэрээ бичиж, гарын үсгээ зурж баталгаажуулна;

3. Мэдүүлгийн хуудас бөглөх /Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагчийн мэдүүлгийн асуулт бүрийг ч, тодорхой хариулж бичнэ. Хуудас бүрийн баруун доод өнцөгт гарын үсгээ зурж баталгаажуулна/

4. Төрсний гэрчилгээ, Иргэний үнэмлэх, Гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;  

5. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан лавлагаа;

6. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг, эх хүсэлтээ бичгээр гаргаж, гарын үсгийг нотариатаар батлуулсан байх;

7. 16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд тэрбээр хүсэлтээ өөрөө бичгээр гаргаж, гарын үсгийг нотариатаар батлуулсан байх;

8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөл, албан ёсны орчуулгын хамт;

 8. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас тодорхойлолт авах. Үүнд:

  • Шүүх;
  • шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;
  • Татварын байгууллага;
  • Сургалтын төрийн сан.

10.  Улсын тэмдэгтийн хураамж 40 австрали доллар /Австралийн money order/

11. Гэрэл зураг 2 хувь, /3,5 х 4,5 хэмжээтэй/

Монгол Улсын харьяатаас гарахад Австрали Улсын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын харьяатаар хүлээн авна гэсэн урьдчилсан албан ёсны зөвшөөрлийн бичгийг заавал хавсаргасан байна. /Уг бичгийн орчуулгыг албан ёсны орчуулгын төвөөр хийлгэж хавсаргана/

Тус ЭСЯ нь Монгол Улсын харьяатаас гарах өргөдлийг Харьяатын тухай хууль-ийн дагуу холбогдох байгууллагад уламжилна.

Жич: Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгч нь:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр бичсэн өргөдөл, гурван үеийн намтар, анкет нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, дэлгэрэнгүй, тодорхой бичсэн байх;
  • Хүсэлт гаргагч нь өргөдөл, гурван үеийн намтар, анкетаа үнэн зөв мэдүүлж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх үүрэгтэй. Эдгээрийг компюьютерээр бичсэн тохиолдолд мөн өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна;
  • Хуулбар баримт бичгүүдийг нотариатаар баталгаажуулах, гадаад хэл дээрх баримт бичгүүд албан ёсны орчуулгын төвөөр орчуулуулсан байх.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын сайтаас авч болно.

https://immigration.gov.mn/mn/citizenship1/ 

 

Үйлчилгээний хураамж төлөх заавар:

1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалдаа хавсарган ирүүлэх,

2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримт /гүйлгээ амжилттай болсон банкны хуулгын зураг/-ыг материалдаа хавсаргах,

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн нэр болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл/нотариат/төрсний гэрчилгээ/гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт (D.Ganbold itgemjlel)
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.