Монгол, Австралийн харилцааны товч хроник

2023-04-14


 

Нэг. Улс төрийн харилцаа

Дипломат харилцаа

1972 оны 9 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон

Монгол Улс Канберра хотноо 2008 онд, Австрали Улс Улаанбаатар хотноо 2015 онд ЭСЯ-аа нээн ажиллаж байна.

Элчин сайд Д.Даваасүрэн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Австрали Улсын Элчин сайд Кэти Смит 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан.

Харилцан хийсэн гол айлчлалууд:

 

Монголын талаас

1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат;

2007 онд УИХ-ын дарга Ц.Нямдорж,

2020 онд УИХ-ын дарга Г.Занданшатар (Канберра хотноо болсон Олон улсын парламентын холбооны хуралд оролцсон);

2011 онд Ерөнхий сайд С.Батболд;

2022 онд Шадар сайд С.Амарсайхан;

1993 онд Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн;

2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд;

Австралийн талаас

1994 онд Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Билл Хэйдэн,

2005 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Дэвид Хоукер,

2011 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын спикер Харри Женкинс,

2007 онд Гадаад хэргийн сайд Александр Даунэр,

2012 онд Гадаад хэргийн сайд Боб Карр,

2018 онд Улаанбаатар хотноо болсон Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд ГХХЯ-ны Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд К.Фиэрраванти-Уэлс оролцсон.

Хоёр талын харилцааны механизмууд

 

Монгол-Австралийн Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт анх 2014 онд Улаанбаатарт зохион байгуулж, түүнээс хойш жил бүр Улаанбаатар, Канберра хотноо ээлжлэн зохион байгуулж байхаар тохиролцсон. Дөрөвдүгээр уулзалт 2022 онд Канберра хотноо болсон.

Монгол, Австралийн Парламентын найрамдлын бүлэг.

Бүлгийн дарга: Х.Булгантуяа, гишүүд: Г.Амартүвшин, Д.Батлут, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар,  Ц.Сандаг-Очир, Ц.Сэргэлэн.

Австрали, Монголын Парламентын найрамдлын бүлэг.

Австралийн Парламент дахь Австрали-Монголын найрамдлын бүлгийн даргаар Баруун Австрали мужаас сонгогдсон эрх баригч хөдөлмөрийн намын гишүүн Таня Лоуренсийг 2022 оны 12 дугаар сарын 1-нд томилсноор Австрали-Монголын найрамдлын бүлэг албан ёсоор байгуулагдав. Нийт 38 гишүүнтэй найрамдлын бүлэгт Сенатын Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын дарга (спикер), Төлөөлөгчдийн танхимын дэд дарга, Австралийн Шадар сайд бөгөөд батлан хамгаалахын сайд, Эрдэс баялгийн сайд,  Ажил эрхлэлт, ажлын байрны харилцаа хариуцсан сайд бөгөөд Урлаг хариуцсан сайд, Сенат дахь сөрөг хүчний тэргүүн зэрэг нэр хүндтэй Парламентын гишүүд багтаад байна. Бүлэгт Сенатын 13 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 24 гишүүн, Засгийн газрын 4 сайд тус тус орсон.

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

Худалдааны харилцаа

2022 оны эцсээр манай экспорт 1023.3 мянган ам.доллар, импорт 51.6 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс экспорт 52 хувиар, импорт 6 хувиар тус тус өссөн үзүүлт юм. 2021 онд манай экспорт 673 мян. ам.доллар, импорт 48,5 сая ам.доллар байв.

Экспорт:

2015 - 2,9 сая, 2016 - 1,2 сая, 2017 -3,4 сая, 2018- 1,27 сая, 2019 - 39,48 сая, 2020 – 1.08 саяам.доллар. Гол бүтээгдэхүүн: гянт болдын хүдэр, баяжмал, өргөгч, ачигч, буулгагч зэрэг машины эд анги, шингэн зүйлсийн хэмжүүртэй болон хэмжүүргүй насос г.м.                    

Импорт:

2015 - 11,7 сая, 2016 - 21,9 сая, 2017 – 36,5 сая, 2018 - 49,9 сая, 2019 - 53,72 сая, 2020 – 44,89 сая ам.доллар. Гол бүтээгдэхүүн: өргөгч кран, өргөгч, буулгагч зэрэг машин механизмд зориулалттай эд анги, дамжуулагч бул, муруй тэнхлэг, эд анги, суудлын автомашин, химийн бодис г.м

Хөрөнгө оруулалт:

 

- Австрали Улсаас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 680 сая авст.доллар

- Монголд Рио Тинто, Жэйд газ, Эликсир Энержи, Аспайр Майнинг, Монаделфус, Тийс, Уорли, Ножа Пауэр зэрэг Австралийн 60 орчим аж ахуйн нэгж, тэр дундаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 12 компани үйл ажиллагаа явуулж байна.

Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон боловсролын салбар

 Австрали Улс нь 1994 оноос хойш Монгол Улсад сургалтын тэтгэлэг олгож ирсэн бөгөөд эдүгээ нийт 650 гаруй монгол иргэн тус хөтөлбөрийн хүрээнд Австралид боловсрол эзэмшээд байна. Австралийн Засгийн газраас олгодог уг тэтгэлэг 2014-2015 онд царцсан байсныг 2016-2017 оны санхүүгийн жилд сэргээсэн.

Монгол Улс 2014 оноос эхлэн Австралийн Засгийн газраас зарласан “Шинэ Коломбо” хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд анхны Австрали оюутан Монголд 2015 оны 7 дугаар сараас суралцаж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австралийн Үндэсний их сургууль, Эдит Кованы их сургууль, Нью Кастлийн их сургуулийн 48 оюутан Монголд богино хугацааны сургалтад хамрагдсан.

Австралийн Сайн дурын ажилтнууд

“Австралийн сайн дурын ажилтнууд” хөтөлбөрийн хүрээнд 1998 оноос хойш Австралийн 300 гаруй сайн дурын ажилтан Монголд ажиллаад буй.

Улаанбаатар хотноо 2017 оны 7-8 дугаар сард болсон Дэлхийн скаутын холбооны Ази, Номхон далайн орнуудын жемборид Австралийн скаутын холбооноос 97 скаут оролцсон.

Иргэдийн харилцаа:

Талууд Монгол, Австралийн хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт 2022 оны 3 дугаар сарын 31-нд Канберра хотноо гарын үсэг зурсан. Санамж бичгийн дагуу “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөр 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас 100 залуу Австрали Улсад 1 жилийн хугацаатай ажиллах, 4 хүртэлх сарын хугацаанд суралцах эрхтэй болсон.

Монгол иргэдийн тоо:

Австрали Улсад нийт 11,000 орчим иргэн байна.

Австрали иргэдийн тоо:

Австралийн 512 иргэн Монголд тогтмол оршин сууж, ажиллаж байна (2022 он)