Баталгаажсан итгэмжлэлийг ЭСЯ руу илгээх, Төлбөр төлөх заавар

2023-02-09


ЭСЯ-ны Консулаас зөвшөөрсөн буюу QR код олгогдсон итгэмжлэлийг Төлөөлүүлэгч хэвлэж, өөрийн баталгаат гарын үсгээ зурж, дараахь баримт бичгүүдийн хамт тус ЭСЯ-ны хаягаар шуудангаар илгээнэ. 

1. Итгэмжлэл (иргэн өөрийн баталгаат гарын үсгийн зурсан байх)
2. Төлөөлүүлэгчийн гадаад паспортын баталгаажуулсан хуулбар (Австралийн Post office эсвэл Pharmacy эсвэл General practitioner зэрэг итгэмжлэгдсэн газарт үйлддэг “Certified to be true” тамга даруулсан хуулбар)
3. Төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл паспортын хуулбар
4. Үйлчилгээний хураамж 16 австрали доллар

 Итгэмжлэлээ тус ЭСЯ-нд хүргэгдсэн эсэхийг Австралийн шуудангийн https://auspost.com.au/mypost/track/#/search холбоосоор нэвтэрч, дугтуйныхаа дугаарыг оруулан шалгаж байна уу.

 

Төлбөр төлөх

Нэг итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулах хураамж 16 австрали доллар бөгөөд төлбөрийг тус ЭСЯ-ны дараахь дансанд шилжүүлж, гүйлгээний хуулга /screen shot/-ыг бусад материалын хамт ирүүлнэ. Үүнд:

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утгад үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл /D.Ganbold itgemjlel/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.

Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна. Мөн дансаар шилжүүлэх хийх боломжгүй тохиолдолд Австралийн шуудангийн Money Order-оор төлбөрөө төлж, материалтайгаа хамт шуудангаар ирүүлж болно. 

 

Баримт бичгийн хуулбарт тавигдах шаардлага:

– Баримт бичгийг аль болох тод, гаргацтай хэвлэж, хуулбарлаж ирүүлэх,
– Бичиг баримтын хуулбар нь цагаан, цайвар дэвсгэртэй байх,
– Бичиг баримтын хуулбарын хэмжээ нь эх баримтын хэмжээтэй адил байх,
– Итгэмжлэлийг үйлдэхдээ нотариатын болон ЭСЯ-ны тамга дарах зай үлдээх,
– Хэрэв иргэн Танд иргэний үнэмлэх, гадаад паспортыг сканердах /хэвлэх/ боломжгүй тохиолдолд зургийг авч хуулбарлахдаа гар, хуруу, хумс зэргийг оруулахгүй байхыг анхаарах.