Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын ажилтнууд Элчин сайдын яаманд ажиллав
Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын ажилтнууд 2024 оны 5 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд тус ЭСЯ-нд ажиллаж, Австрали, Шинэ Зеланд Улсад суугаа иргэд Монгол Улсын Их Хурлын сонгуульд санал өгөх иргэнийг цахимаар бүртгэх, бүртгэлийг баталгаажуулах, сонгуулийн санал авах өдрүүдэд сонгогчдыг биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-өөр таних цахим системийг суурилуулж, холбогдох зааварчилгаа, арга зүйн зөвлөгөөг өгөв.
Австрали, Шинэ Зеланд Улсад аж төрж буй сонгуулийн насны иргэд сонгогчдын нэрсийн жагсаалтад урьдчилан бүртгүүлснээр 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд сонгуульд санал өгөх боломжтой болох бөгөөд цахимаар бүртгүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://canberra.embassy.mn/post/3223 холбоосоор орж харна уу.
Түүнчлэн ЭСЯ-ыг иргэний улсын бүртгэлийн нэгдсэн системд холбов. Ингэснээр тус ЭСЯ-нд иргэний улсын бүртгэлд хамрагдаж буй иргэний бүртгэлийн мэдээллийг нэгдсэн системд шууд бүртгэх, УБЕГ-ын санд буй иргэний лавлагаа, мэдээллийг өөрийн хүсэлтээр гаргуулан авах боломж бүрдэж байгаа юм.
Энэ ташрамд, Австрали, Шинэ Зеланд Улсад оршин суугаа иргэн Та Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам
2024 оны 5 дугаар сарын 20