images

ГАДААД УЛСАД БАЙГАА ИРГЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Мэдээ мэдээлэл

2024-05-07

1509

Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 07-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. Үүнд:

  • https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд;
  • https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг [email protected] цахим шуудангаар ирүүлэх;
  • Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яаманд биечлэн ирж, зэрэг болно.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Канберра дахь Монгол Улсын ЭСЯ-нд байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.

 

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН КАНБЕРРА ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

Утас: + 61 (02) 62862947

Цахим шуудан: [email protected]

2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр