Гарын үсгийн баталгаа

2023-10-26


Иргэн Монгол Улсын төрийн, төрийн бус, хууль хүчний болон банк санхүүгийн байгууллагад хандан гаргасан, тухайн байгууллагаас шаардаж буй стандартад нийцсэн өргөдөл, санал, хүсэлтийг нотариатаар баталгаажуулж, холбогдох байгууллагад хүргүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Тухайлбал, Монголын нотариатчдын танхимд хандсан "Өвөөс татгалзах тухай хүсэлт", шүүхийн байгууллагад хандсан өргөдөл, банкинд хандсан /аливаа банкнаас тусгайлан боловсруулсан өргөдлийн загвар байх боломжтой/ өргөдөл, зэрэг өргөдөл хүсэлтийг баталгаажуулна. Гарын үсгийн баталгааг нотариатаар баталгаажуулахад дараахь баримт бичгийг бүрдүүлж, ЭСЯ-ны хаягаар шуудангаар ирүүлнэ. Үүнд: 

1. Иргэн өөрийн баталгаат гарын үсэг зурсан өргөдөл, хүсэлтийн эх хувь 

2. Иргэний гадаад паспортын баталгаажуулсан хуулбар (Австралийн Post office эсвэл Pharmacy эсвэл General practitioner зэрэг итгэмжлэгдсэн газарт үйлддэг “Certified to be true” тамга даруулсан хуулбар)

3. Монгол Улсад хүлээн авах хүний иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортын хуулбар

4. Үйлчилгээний хураамж /баталгаажуулах гэж буй баримт бичгийн хуудас тутам 8 австрали доллар/ төлсөн баримт

Төлбөр төлөх заавар

Үйлчилгээний хураамжийг тус ЭСЯ-ны дараахь дансанд шилжүүлж, гүйлгээний хуулга /screen shot/-ыг бусад материалын хамт ирүүлнэ. Үүнд:

Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223

ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

– Шилжүүлгийн гүйлгээний утгад үйлчлүүлэгчийн болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд - гарын үсгийн баталгаа /D.Ganbold gariin useg/
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.

Жич: Банкинд илгээж буй өргөдөл, хүсэлтэд зурагдсан иргэний гарын үсгийн загвар нь тухайн банкны мэдээллийн санд байгаа таны өмнө зурсан гарын үсэгнээс зөрөх тохиодолд таны өргөдлийг банк хүлээн авахгүй байх өндөр магадлалтай тул нотариатаар баталгаажуулахаар ирүүлж буй өргөдөл хүсэлтдээ өөрийн баталгаат газрын үсгийг зурсан эсэхээ сайтар нягтална уу.