Гэрлэлт бүртгүүлэх
2023-02-08
Гэрлэх хос гэрлэлтээ бүртгүүлэхэд дараах материалыг бүрдүүлж, ЭСЯ-нд биечлэн ирж, гэрлэлтээ бүртгүүлнэ.
Үүнд:
- Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг-ийг татан авч, бөглөнө. Маягтыг бөглөхөд загвар-ын дагуу бөглөнө үү.
- Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдлийг тус тусдаа гаргана. Өргөдөлд гэрийн хаяг, утасны дугаар, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг бичин гарын үсэг зурсан байна.
- Иргэний үнэмлэх, гадаад паспорт,
- Өмнө нь гэрлэж байгаагүй бол энэ тухай лавлагаа, хэрэв гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /эх хувиар/,
- Эрүүл мэндийн шинжилгээ: ДОХ, Сүрьеэ, сэтгэцийн шинжилгээ /сүүлийн 6 сарын дотор хийлгэсэн байна/
- Гэрлэлт бүртгүүлэхэд хоёр талын гэрч байлцуулна.
- Үйлчилгээний хураамж 16 австрали доллар.
Үйлчилгээний хураамж төлөх заавар:
1. Австралийн шуудангийн Money Order-оор төлж, материалдаа хавсарган ирүүлэх,
2. ЭСЯ-ны доорх дансанд үйлчилгээний хураамжийг шилжүүлж, нотлох баримт /гүйлгээ амжилттай болсон банкны хуулгын зураг/-ыг материалдаа хавсаргах,
Account Name: Embassy of Mongolia
BSB Number: 062 900
Account Number: 1102 7223
Жич: Бэлэн мөнгө хүлээн авахгүй болохыг анхааруулж байна.
ЭСЯ-ны дансанд төлбөрийг шилжүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
– Шилжүүлгийн гүйлгээний утганд үйлчлүүлэгчийн нэр болон үйлчилгээний төрлийг заавал бичнэ. Жишээ нь: Д.Ганболд итгэмжлэл/нотариат/төрсний гэрчилгээ/гэрлэлтийн гэрчилгээ гэх мэт (D.Ganbold itgemjlel)
– Хэрэв та төлбөрөө шилжүүлсэн ч холбогдох бичиг баримтаа ЭСЯ-нд ирүүлээгүй, дутуу ирүүлсэн зэрэг шалтгаанаар 30 хоногоос хэтэрбэл төлбөрийг буцаан олгохгүй, улсын орлого болгохыг анхаарна уу.