images

СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2026-11-09

10

 

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2026 оны 11 дүгээр сарын 22-ны Ням гарагийн 10.00 - 15.00 цагийн хооронд Сидней хотод явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:

  • Иргэний шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг 16, 25, 45 насанд хүрсэн иргэд авах боломжтой. Иргэний шинэчилсэн бүртгэл хийлгээд, иргэний үнэмлэхээ Монголд хэвлүүлэн авах бол урьдчилан итгэмжлэл бичсэн байхыг анхаарна уу.
  • Итгэмжлэл баталгаажуулалт (итгэмжлэлээ биечлэн ирээд ЭСЯ-ны ажилтнаар бичүүлэх, эсхүл урьдчилан www.consul.notary.mn систем рүү нэвтэрч бичээд бэлдсэн тохиолдолд таны цагийг хэмнэх боломжтой),
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга,
  • Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.

 Консулын үйлчилгээ авах иргэд урьдчилан ЭСЯ-ны цахим хуудас (https://canberra.embassy.mn/category/232) руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцаж, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн (төлөөлөгч)-ий “иргэний үнэмлэх, И-Монголиа лавлагаа”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг бэлдэж ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

 Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

McGrath Avenue, Five Dock, NSW 2046, Halliday Park (Жич: Шагайн харвааны тэмцээн болох талбайд)

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ