ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.8 дугаар заалт “Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр” буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны Мягмар гаригт болон мөн хуулийн 4.1.9 дүгээр заалтын дагуу “Бүгд Найрамдах Улс Тунхагласны өдөр” буюу 2026 оны 11 дүгээр сарын 26-ний Пүрэв гаригт тус тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.
Эдгээр өдрүүдэд яаралтай асуудлаар Та бүхэн ЭСЯ-ны 0420 994 824 шуурхай утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбоо барина уу.
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр