images

БРИСБЭН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2026-07-08

191

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2026 оны 07 дугаар сарын 18-ны Бямба гарагийн 10.00 - 15.00 цагийн хооронд Брисбэн хотод явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:

• Иргэний шинэчилсэн бүртгэлд 16, 25, 45 насанд хүрсэн иргэд хамрагдах боломжтой бөгөөд иргэний үнэмлэхээ Монголд хэвлүүлэн авахын тулд итгэмжлэл бичихийг анхаарна уу.

• Нотариатын үйлчилгээ,

• Итгэмжлэл баталгаажуулалт (итгэмжлэлээ биечлэн ирэхдээ бичүүлж авах, эсхүл урьдчилан www.consul.notary.mn систем рүү нэвтэрч бичээд бэлдсэн тохиолдолд таны цагийг хэмнэх боломжтой),

• Төрсний бүртгэл,

• Гэрлэлт бүртгэл,

• Гадаад паспорт захиалга,

• Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.

Консулын үйлчилгээ авах иргэд урьдчилан ЭСЯ-ны цахим хуудас (https://canberra.embassy.mn/category/232) руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцаж, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн (төлөөлөгч)-ий “иргэний үнэмлэх, И-Монголиа лавлагаа”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

Whites Hill Reserve Play Park, Camp Hill, Brisbane (Жич: Монголчуудын наадам болох талбайд)

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ