СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2026 оны 05 дугаар сарын 23-ны Бямба гарагт 10.00-17.00 цагт Сидней хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.
Консулын үйлчилгээнд:
- Иргэний шинэчилсэн бүртгэл (16 насанд хүрсэн болон 25, 45 насны сунгалт),
- Нотариатын үйлчилгээ (итгэмжлэл баталгаажуулалт),
- Төрсний бүртгэл,
- Гэрлэлт бүртгэл,
- Гадаад паспорт захиалга,
- Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт,
- E-mongolia цахим платформоос олгодог бүх төрлийн лавлагаа зэрэг багтана.
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас /https://canberra.embassy.mn/category/232/ руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.
Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх эсхүл И-Монголиа лавлагаа”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
Success Education and Visa Services Sydney, Suite 1201, Level 12, 309 Pitt Street, Sydney NSW 2000
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ