images

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Мэдээ мэдээлэл

2026-02-16

12

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 22 дугаар тогтоолын хүрээнд XVII Жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярын өдрүүд буюу 2026 оны 02 дугаар сарын 17, 18, 19, 20-ны Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагт тус ЭСЯ ажиллахгүй болохыг мэдэгдэж байна.

 

Баярын өдрүүдээр яаралтай асуудлаар Та бүхэн ЭСЯ-ны 0452 229 963, 0420 994 824 дугаарын утсаар болон ЭСЯ-ны фэйсбүүк хуудсаар холбоо барина уу.

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр