images

ПЕРТ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

News and Media

2026-01-20

89

Элчин сайдын яамнаас 2026 оны 01 дүгээр сарын 24ий Бямба гарагт 13 - 17 цагт Перт хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд: 

Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны дахин бүртгэл,

•  Гэрлэлт бүртгэл /Зөвхөн гэрлэлт бүртгэлийг хийх бөгөөд иргэний бүртгэлийн цахим системд бүртгэл баталгаажсаны дараа гэрлэлтийн гэрчилгээг Канберра хотноо хэвлэж, гэрийн хаягаар шуудангаар хүргүүлэх тул буцах шуудангийн дугтуйг баримт бичгийн хамт авч ирэх шаардлагатай/,

Итгэмжлэл баталгаажуулалт /Зөвхөн иргэдийн https://consul.notary.mn/login цахим нотариатын системээр үйлдэж, гарын үсэг зурсан итгэмжлэл, хавсаргах баримт бичгийн хуулбар болон төлбөрийн баримтыг хүлээн авна/

• Төрсний бүртгэлийн материал хүлээн авах /Төрсний гэрчилгээ авах буцах шуудангийн дугтуйг авч ирэх шаардлагатай/

• Гадаад паспорт захиалгыг хүлээн авах,

• Австралийн хилээр хүүхэд авч гарах бичиг, зэрэг багтана.

 

         Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны https://canberra.embassy.mn/category/232  цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

 

         Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

12 Wellington Rd, Morley WA 6062

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ