images

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Мэдээ мэдээлэл

2025-12-25

31

Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж буй цагаачлалын бодлогын шинэчлэлийн хүрээнд цагаач иргэдэд тулгарч буй ажлын байрны дарамт, хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоох зорилтыг тавьсан. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах зорилгоор `Ажлын байрны шударга байдлыг хангах виз(Workplace justice visa)`-ийн төрлийг шинээр бий болгосон. Хэрэв цагаач ажилчид ажлын байрны аливаа дарамт, хууль бус үйлдэлтэй тулгарвал гадаадын цагаач ажилчин, хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн бус байгууллагуудаар дамжуулж холбогдох мэдээллийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой болов.

Энэ чиглэлээр Канберра хотод үйл ажиллагаа явуулдаг “Migrant Workers Services – Canberra” Төрийн бус байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл өгөх уулзалт зохион байгуулахаа мэдэгдэж, Канберра хотноо оршин суугаа Монгол иргэдэд мэдээлэл хүргүүлэх хүсэлтийг ирүүлсэн болно.

Иймд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой эрх үүрэг, хуулийн хүрээнд өөрийгөө хэрхэн хамгаалах боломжуудын талаар мэдээлэл авах сонирхолтой иргэд энэхүү уулзалтад оролцох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/share/p/1BxSc97dqs/ холбоосоор орж харна уу.

Түүнчлэн, дээр дурдагдсан чиглэлээр бусад мужуудад үйл ажиллагаа явуулдаг, үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагуудын цахим шуудангийн жагсаалтыг хавсаргав. Үүнд:

 

State/Territory

Name

Email 

Victoria

The Migrant Workers Centre

[email protected]

Queensland

Queensland Unions

[email protected]

Northern Territory

Unions NT

[email protected]

South Australia

SA Unions

[email protected]

Western Australia

Unions WA

[email protected]

Tasmania

Unions Tasmania

[email protected]

New South Wales

Unions NSW

[email protected]

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ