images

БРИСБЭН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2025-12-24

27

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2026 оны 01 дүгээр сарын 04ий  Ням гарагт 10 - 14 цагт Брисбэн хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:

Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны дахин бүртгэл,

• Гэрлэлт бүртгэл,

Итгэмжлэл баталгаажуулалт /Зайлшгүй https://consul.notary.mn/login цахим нотариатын системээр итгэмжлэлээ үйлдсэн байх/

• Төрсний бүртгэлийн материал хүлээн авах /Төрсний гэрчилгээг буцаан авах буцах шуудангийн дугтуйг авч ирэх/

• Гадаад паспорт захиалга,

• Жолооны үнэмлэх орчуулга, баталгаажуулалт,

• Австралийн хилээр хүүхэд авч гарах бичиг, зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны https://canberra.embassy.mn/category/232  цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

81 Musk avenue, Kelvin Grove, QLD 4059

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ