СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 30-ны Ням гарагийн 10.00 - 15.00 цагийн хооронд Сидней хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.
Консулын үйлчилгээнд:
- Иргэний шинэчилсэн бүртгэл (16, 25, 45 насанд хүрсэн иргэд хамрагдах),
- Нотариатын үйлчилгээ,
- Итгэмжлэл баталгаажуулалт,
- Төрсний бүртгэл,
- Гэрлэлт бүртгэл,
- Гадаад паспорт захиалга,
- Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.
Консулын үйлчилгээг авах иргэд урьдчилан ЭСЯ-ны цахим хуудас (https://canberra.embassy.mn/category/232) руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцаж, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.
Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн (Төлөөлөгч)-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
Village Green Park, Holbeach Ave, Tempe NSW 2044
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ