Сэрэмжлүүлэг!
Австралийн Сидней, Мельбурн, Перт, Брисбэн, Хобарт, Таунсвилл, Канберра зэрэг хотуудад 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 12.00-14.00 цагуудад “March for Australia” буюу тус улсыг зорин ирж буй гадаадын цагаач иргэдийн хэт их урсгалыг зогсоохыг уриалсан олон нийтийн жагсаалыг зохион байгуулахаар зарласан байна. Үүнтэй холбогдуулан иргэдэд дараахь зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
Иргэн таны аюулгүй байдал хамгийн чухал учраас дурдсан хотуудад болж буй жагсаалын бүсээс зайлсхийж, хүн ам олноор цугларсан газруудад зорчихгүй байх;
Мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын мэдээлэл, зөвлөмжийг даган мөрдөж үүсч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангана уу.
“March for Australia” жагсаал болох газар, хугацааны талаарх мэдээллийг https://marchforaustralia.org болон https://www.theguardian.com/.../march-australia-rally... холбоосоор орж харах боломжтой.
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны
2025 оны 08 дугаар сарын 31