images

МЕЛБУРН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2025-07-07

21

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2025 оны 07 дугаар сарын 13-ны Ням гарагт 10.00-13.00 цагт Мелбурн хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:

  • Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл баталгаажуулалт,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга,
  • Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт,
  • E-mongolia цахим платформоос олгодог бүх төрлийн лавлагаа зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас/https://canberra.embassy.mn/category/232/ руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

 

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу. Түүнчлэн, иргэний шинэчилсэн бүртгэл, төрсний болон гэрлэлт бүртгүүлэх хүсэлтэй иргэд зааврын дагуу бичиг баримт бүрдүүлж, тус ЭСЯ-ны [email protected] цахим шуудан руу урьдчилан ирүүлж, хянуулах шаардлагатайг анхаарна уу.

 

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг: Melbourne Naadam Festival, St Kilda VIC 3182, Australia

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ