Эхийн алдар одонгийн тухай
"Эхийн алдар” одон авах ээжүүдийн анхааралд
“Эхийн алдар” одонгоор шагнах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны “13” дугаар зарлигаар шинэчлэн баталсан бөгөөд “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд оруулсан зарим нэмэлт өөрчлөлтүүдийг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлээд байна. Иймд 2025 онд “Эхийн алдар” одонгоор шагнагдах болзол хангасан ээжүүд дараах материалыг бүрдүүлж 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө Элчин сайдын яам руу илгээнэ үү.
Бүрдүүлэх материал:
Бага хүүхэд нь 2025 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө 1 нас хүрсэн байх.
- Эхийн алдар" одонгоор шагнагдах эхийн анкет бөглөх. / анкет татаж авах холбоос /
- Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа
- Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа баг, хорооны Засаг дарга эсхүл эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт
- Хүүхэд үрчилж авсан бол /0-3 настай/ үрчилж авсан лавлагаа.
- Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа.
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ