“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!
“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одон авах хүсэлтэй холбогдох болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэн та дараах материалуудыг бүрдүүлэн 3 дугаар сарын 13-ны дотор тус Элчин сайдын яаманд шуудангаар ирүүлэхийг хүсье. Үүнд:
1. Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. “Алдарт эх” одонг өмнө аваагүй тухай лавлагаа (бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа “Алдарт эх” одонг авах эрх үүснэ);
"Алдарт эх" одон мэдүүлэх маягт (Маягтыг тус ЭСЯ-ны цахим хуудаснаас татаж авна уу )
Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр