СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Элчин сайдын яам 2024 оны 11 дүгээр сарын 24-ний Ням гарагт 10-15 цагтМонголын Шагайн холбооны Австрали тив дэх Салбар холбооноос зохион байгуулах “Таван жилийн ойн Бэсрэг Наадам”-ын үеэр Сидней хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.
Консулын үйлчилгээнд:
- Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны сунгалт,
- Нотариатын үйлчилгээ,
- Итгэмжлэл баталгаажуулалт,
- Төрсний бүртгэл,
- Гэрлэлт бүртгэл,
- Гадаад паспорт захиалга,
- Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт,
- E-mongolia цахим платформоос олгодог лавлагаа зэрэг багтана.
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас/https://canberra.embassy.mn/category/232/ руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.
Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах хүний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
Holbeach Ave, Tempe, NSW 2044
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ