images

Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хооронд нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн тухай

Мэдээ мэдээлэл

2024-10-16

149

Монгол Улс, Австрали Улсын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих зорилгоор хоёр улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцов.   

Энэхүү хоёр улсын Засгийн газрын шийдвэрийн талаарх хэвлэлийн мэдээг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Австралийн Нийгмийн хамгааллын яамны цахим хуудаст нийтэлсэн байна. Англи хэл дээрх дэлгэрэнгүй мэдээг https://ministers.dss.gov.au/media-releases/16361 холбоосоор орж харна уу.

Хэвлэлийн мэдээний монгол хэл дээрх албан бус орчуулгыг хавсаргав.

 

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам

2024 оны 10 дугаар сарын 16