images

БРИСБЭН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2024-09-20

172

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2024 оны 9 дүгээр сарын 28ы  Бямба гарагт 10 - 15 цагт Брисбэн хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:

Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны дахин бүртгэл,

• Нотариатын үйлчилгээ,

Итгэмжлэл баталгаажуулалт /Зайлшгүй https://consul.notary.mn/login цахим нотариатын системээр итгэмжлэлээ үйлдсэн байх/

• Төрсний бүртгэл,

• Гэрлэлт бүртгэл,

• Гадаад паспорт захиалга,

• Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт,

• E-Mongolia цахим платформын бүх төрлийн лавлагаа олгох, зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны https://canberra.embassy.mn/category/232  цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

 

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

 

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

Spring Hill Studio, 10 Love Street, Spring Hill QLD 4000

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ