images

МЕЛБУРН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2024-08-23

150

Элчин сайдын яам 2024 оны 9 дүгээр сарын 14ий  Бямба гарагт 09 - 15 цагт Мелбурн хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

 

Консулын үйлчилгээнд:

Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны дахин бүртгэл,

• Нотариатын үйлчилгээ,

• Итгэмжлэл баталгаажуулалт /Зайлшгүй https://consul.notary.mn/login цахим нотариатын системээр итгэмжлэлээ үйлдсэн байх/

• Төрсний бүртгэл,

• Гэрлэлт бүртгэл,

• Гадаад паспорт захиалга,

• Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт,

• E-Mongolia цахим платформын бүх төрлийн лавлагаа олгох, зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны https://canberra.embassy.mn/category/232  цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

 

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

Docklands, 80 Harbour Esplanade, Docklands VIC 3008

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ