images

СОНГУУЛИЙН САНАЛ ӨГӨХ ЗААВАР!

Мэдээ мэдээлэл

2024-06-17

399

Канберра дахь Элчин сайдын яаманд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал өгөхөөр бүртгүүлсэн иргэн Та өөрийн сонгогчийн бүртгэлийг баталгаажсан эсэхийг шалгах болон хэрхэн саналаа өгөх талаарх зааврыг дараахь бичлэгээс үзэж, 2024 оны 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 07.00 – 22.00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд ирж саналаа өгнө үү.

Анхаарах: Санал өгөхөөр ирэхдээ өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийг зайлшгүй авч ирэх шаардлагатай болно!

Видео зааврыг энд дарж үзнэ үү. 

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсын Канберра хотод иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Салбар комисс

Хаяг: 23 Culgoa circuit, O'Malley ACT 2606, Canberra

Утас: + 61 (02) 62862947

Цахим шуудан: [email protected]  

2024.06.17