images

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛИАР САНАЛ ӨГӨХ ИРГЭДИЙН БҮРТГЭЛ ХААГДАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2024-06-11

390

Австрали, Шинэ Зеланд Улсад оршин суугаа Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар санал өгөх хүсэлтэй иргэн Та 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл буюу 06 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутыг дуустал  https://election.burtgel.gov.mn/request цахим хуудсаар орж бүртгүүлнэ үү. Цахимаар бүртүүлэхдээ зөвхөн өөрийн гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргаж бүртгүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч Та 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ Канберра дахь Монгол Улсын ЭСЯ-нд байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн ирж саналаа өгнө.

Монгол Улсын иргэн Таныг Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна.

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН КАНБЕРРА ХОТОД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС

2024 оны 6 дугаар сарын 11ий өдөр