images

СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2024-05-27

300

Элчин сайдын яам 2024 оны 06 дугаар сарын 09-ний Ням гарагт  10-14 цагт“Лантуун Дохио Австрали” ТББ-аас зохион байгуулах “Family Fun Day 2024” хандивын арга хэмжээний үеэр Сидней хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:

  • Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл баталгаажуулалт,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга,
  • Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт,
  • E-mongolia цахим платформоос олгодог лавлагаа зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас /https://canberra.embassy.mn/category/232/ руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

Tempe Recreation Reserve, Holebeach Ave, Tempe, NSW 2044

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

2024.05.27