images

СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

News and Media

2024-03-14

501

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2024 оны 03 дугаар сарын 23-ны Бямба гарагт 10-17 цагт Сидней хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

 

Консулын үйлчилгээнд:

 

  • Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл баталгаажуулалт,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга,
  • Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт,
  • E-mongolia цахим платформоос олгодог бүх төрлийн лавлагаа зэрэг багтана.

 

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас/https://canberra.embassy.mn/category/232/ руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

 

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

 

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

 

Success Education and Visa Services Sydney, Suite 1202, Level 12/309 Pitt Street, Sydney NSW 2000

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ