images

ШИНЭ ЗЕЛАНД УЛСЫН ВЕЛЛИНГТОН БОЛОН ОАКЛАНД ХОТУУДАД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2024-01-26

273

Тус ЭСЯ Шинэ Зеланд Улсын Веллингтон хотод оршин суугаа иргэдэд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний Лхагва гарагт 09.00-12.00 цагт, Оакланд хотод оршин суугаа иргэдэд 02 дугаар сарын 04-ний Ням гарагт 10.00-14.00 цагт тус тус консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:

• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,

• Төрсний бүртгэл,

• Гэрлэлт бүртгэл,

• Гадаад паспорт захиалга зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

1. Веллингтон хот (2024 оны 01 дүгээр сарын 31-ний Лхагва гарагт 09.00-12.00 цагт):

Ibis Wellington 153 Featherston Street, Wellington Central, Wellington 6011, New Zealand

2. Оакланд хот (02 дугаар сарын 04-ний Ням гарагт 10.00-14.00 цагт):

Crowne Plaza Auckland, an IHG Hotel 128 Albert Street, Auckland CBD, Auckland 1010, New Zealand

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ