images

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Вэнди Умбергертэй уулзав

Мэдээ мэдээлэл

2024-01-25

379

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Олон улсын хөдөө аж ахуйн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Вэнди Умбергер болон төвийн бусад удирдлагатай 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж, Монголын хөдөө аж ахуйн салбарын бодлого, үйл ажиллагаатай танилцах зорилгоор 2023 оны 9 дүгээр сарын 2-10-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Булган аймагт ажилласан тус төвийн судалгааны менежерүүдийн тайлантай танилцаж, цаашид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малын тоо толгой, чанар, бэлчээрийн доройтол болон хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, ургацын гарцыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах нөөц, боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, хамтын ажиллагааны агуулгыг тодорхойлох хоёр талын яриа хэлэлцээний механизм байгуулахаар тохиролцов.