images

“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД!

Мэдээ мэдээлэл

2024-01-17

531

“Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одон авах хүсэлтэй холбогдох болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэн та дараах материалуудыг бүрдүүлэн 3 дугаар сарын 20-ны дотор тус Элчин сайдын яаманд шуудангаар ирүүлэхийг хүсье. Үүнд:

1.    Өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

2.    Өргөдөл гаргагч (ээж)-ийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3.    Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;

4.    Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. "Алдарт эх" одон мэдүүлэх маягт

 

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ