Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Туслах нарийн бичгийн дарга Стивен Барраклоутэй уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Туслах нарийн бичгийн дарга Стивен Барраклоу, Өмнөд болон Төв Азийн улс төрийн асуудал хариуцсан захирал Жоанна Фредериксэн, Монголыг хариуцсан бодлогын ахлах мэргэжилтэн Рачэл Стоун нарыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Наадам” ресторанд хүлээн авч уулзаж, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 2023 онд хэрэгжүүлсэн айлчлал, арга хэмжээний дүн, ирэх 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.