images

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн шинжлэх ухааны академийн гүйцэтгэх захирал Анна-Мариа Арабиатай уулзав

Мэдээ мэдээлэл

2023-11-16

257

Элчин сайд Д.Даваасүрэн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Австралийн олон улсын харилцааны хүрээлэнд зохион байгуулсан “Олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаанд Австралийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэлд оролцож, Австралийн шинжлэх ухааны академийн гүйцэтгэх захирал Анна-Мариа Арабиатай уулзаж, Монгол-Австралийн шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.