images

СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Мэдээ мэдээлэл

2023-11-06

420

Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2023 оны 11 дүгээр сарын 18-ны Бямба гарагт 10-17 цагт Сидней хотод оршин суугаа иргэдэд явуулын консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд:

  • Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл баталгаажуулалт,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга,
  • Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.

Консулын үйлчилгээ авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас /https://canberra.embassy.mn/category/232/ руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Жич: Иргэд авахыг хүсэж буй консулын үйлчилгээтэй холбоотой бичиг баримтаа, тухайлбал гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Монгол Улсад итгэмжлэл хүлээн авах иргэн /Төлөөлөгч/-ий “иргэний үнэмлэх”-ний хуулбар зэрэг шаардлагатай баримт бичгийн хуулбаруудыг зайлшгүй хэвлэн авч ирэх шаардлагатайг онцгой анхаарна уу.

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:

Success Education and Visa Services Sydney, Suite 1202, Level 12/309 Pitt Street, Sydney NSW 2000

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ