Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын усны асуудал хариуцсан төр, хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар хэрэгжиж буй “Монгол Улсын гол мөрнүүдийн менежментэд уур амьсгалын дасан зохицох чадварыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтад хамрагдаж буй Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Туул голын сав газрын захиргаа, Алтайн өвөр говийн усны газрын захиргаа зэрэг усны асуудал хариуцсан төр, хувийн хэвшлийн төлөөлөгчдийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, сургалтын явц, цаашид Монгол, Австралийн хамтын ажиллагааг усны нөөц, сав газрын зохион байгуулалт, менежментийн чиглэлээр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.