images

“Windows to the World 2023” олон үндэстний хаврын соёлын фестивальд Монголын түүх, ёс заншил, өв уламжлал, соёл урлагаа сурталчлан танилцуулав

Мэдээ мэдээлэл

2023-10-16

160

Австралийн Нийслэлийн бүс нутгийн захиргаа, Канберра дахь дипломат корпустай хамтран Канберра хотын Флориад цэцэрлэгт хүрээлэнд 2023 оны 10 дугаар сарын 14-ний Бямба гарагт зохион байгуулсан “Windows to the World 2023” олон үндэстний хаврын соёлын фестивальд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлал, соёл урлагаа сурталчлан танилцуулав.

ЭСЯ-наас Флориад цэцэрлэгт хүрээлэнд 5 ханатай гэр барьж, 1500 зочдыг монгол хоол, идээ ундаагаар дайлж, Сидней, Мелбурн болон Канберра хотоос ирсэн урлагийн баг 2 удаагийн урлагийн тоглолтыг олон нийтэд толилуулсан нь олны талархлыг хүлээв. Түүнчлэн, ЭСЯ-наас “Welcome to Mongolia” танилцуулга, аяллын хөтөч, сэтгүүл зэрэг сурталчилгааны материалыг ирсэн зочдод тарааж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагаа, визийн хөнгөлөлт болон бусад шаардлагатай мэдээ, мэдээллийг монгол гэрт зочилсон 4000 гаруй зочдод өгөв.

Уг арга хэмжээнд Канберра хотноо үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгжүүд болон гадаад улсаас Австрали Улсад суугаа 30 гаруй орны Дипломат төлөөлөгчийн газар оролцож, өөрийн орны соёл, зан заншлыг сурталчлав. Арга хэмжээг нийт 30,000 гаруй зочин үзэж сонирхов.

Энэ ташрамд ЭСЯ-наас зохион байгуулсан арга хэмжээг дэмжин оролцсон Петер Саякс, “Наадам” ресторан, морин хуурч, хөөмийч Ч.Бардаваа, Д.Сүлд-Од, уртын дууч Д.Маралмаа, бүжигчин О.Амаржаргал нарт талархал илэрхийлье.