ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН БОЛОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗАВ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сенатын Ерөнхийлөгч Сью Лайнс, Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нартай 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзаж, Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагаатай нь танилцав.