images

хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн монгол хэлний багш нарт зориулсан цахим сургалт болно

Мэдээ мэдээлэл

2023-09-09

117

Монгол Улсын Засгийн газрын 2022.01.05-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Дэлхийн Монголчууд-II” цогц арга хэмжээний хүрээнд хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй Монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төвийн монгол хэлний багш нарт зориулсан “Өчүүхэн -АА нөхцөлийн үлэмж чухал үүрэг” сэдвээр мэргэжил, арга зүйн цуврал цахим сургалтыг 2023.09.09-ний өдрийн 20:00 цаг (Улаанбаатарын цагаар)-т зохион байгуулах тул Та бүхэн идэвхтэй оролцоно уу.

Сургалт “Гадаад дахь монгол хэлний багш нарын сургалт” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулагдана.