Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Өмнөд Уэльс мужийн Парламентын дээд танхимын урилгаар тус Парламентад зочилж, Сенатын Ерөнхийлөгч Бэн Франклинтай уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Өмнөд Уэльс мужийн Парламентын дээд танхимын урилгаар тус Парламентад зочилж, Сенатын Ерөнхийлөгч Бэн Франклинтай 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр уулзан Монгол, Австралийн харилцаа, хамтын ажмллагааны өнөөгийн байдал болон аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж байгаа талаар санал солилцов.
Мөн өдөр Сиднейн Дуурийн театрын зохион байгуулалт хариуцсан ерөнхий менежер ЖК Пауэртай уулзан ирэх 9 дүгээр сарын 14-нд тоглох Монголын Морин хуурын чуулгын тоглолтын бэлтгэл ажлын талаар ярилцав.