Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Кинкора коппер компанийн ТУЗ-ын дарга Камерон Макрэ, Гүйцэтгэх захирал Сэм Спринг нартай цахимаар уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Кинкора коппер компанийн ТУЗ-ын дарга Камерон Макрэ, Гүйцэтгэх захирал Сэм Спринг нартай хүсэлтийнх нь дагуу 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр цахимаар уулзаж, тус компанийн Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар мэдээлэл авч, санал солилцов.