Элчин сайд Д.Даваасүрэн Улаанбаатар хотоос Канберра хотод анх удаа автомашинаар аялан ирсэн Ш.Түвшинжаргалын гэр бүлийг хүлээн авч уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Улаанбаатар хотоос Канберра хотод анх удаа автомашинаар аялан ирсэн Ш.Түвшинжаргалын гэр бүлийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, аяллын сэтгэгдлийг нь хуваалцан санал солилцов. Нийт 16 улсын нутаг дэвсгэрийн 70 мянга гаруй километр замыг 418 хоногийн хугацаанд туулж, зорьсон газартаа амжилттай ирсэнд Элчин сайд баяр хүргэж, цаашдын аян зам, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дараагийн аялалд нь амжилт хүсэв.