images

МОНГОЛЫН МОРИН ХУУРЫН ЧУУЛГА СИДНЕЙН ДУУРИЙН ТЕАТРТ `МОНГОЛЫН САЙХАН ОРОН` ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА

Мэдээ мэдээлэл

2023-08-14

139

Монгол Улсын Морин хуурын чуулга Австралийн Холбооны Улсын Сиднейн Дуурийн театрт 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19.00 цагаас “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулна.

Морин хуурын чуулгын авьяаслаг хамт олон 31 жилийн хугацаанд дэлхийн 30-аад улсад 650 гаруй тоглолт хийсэн бөгөөд Сиднейн Дуурийн театрт анх удаагаа тоглолтоо толилуулах гэж буйгаараа онцлог юм.

Тоглолт болон тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сиднейн дуурийн театрын цахим хуудаснаас авна уу.

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам