Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик, Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Шэрон Клэйдон нартай уулзав
Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик, Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Шэрон Клэйдон нартай 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдөр уулзаж, Монгол, Австралийн улс төр, боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуйн харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиглэл, ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.