images

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн олон улсын хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгийн төлөөлөгчидийг хүлээн авч уулзав

Мэдээ мэдээлэл

2023-08-03

94

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн олон улсын хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгийн Хөрс, газрын менежмент хариуцсан судалгааны хөтөлбөрийн менежер, доктор Жэймс Квилти, Төлөвлөлт, нөлөөллийн судалгаа хариуцсан менежер Бетани Давиес, Нийгмийн харилцаа хариуцсан судалгааны хөтөлбөрийн менежер Тодд Сандерсон нарыг 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзаж, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй сорилтууд, ялангуяа хөрсний ашиг шим, ургамлын үржлийг сайжруулах, бэлчээрийн доройтлыг бууруулах, малын тоо толгой, чанарыг дээшлүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хэрэгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Уулзалтын дүнгээр Австралийн олон улсын хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэнгийн шинжээчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бодлого, нөхцөл байдал, тулгамдаж буй сорилтуудтай газар дээр нь танилцах аяллыг 2023 оны 9 дүгээр сард зохион байгуулж, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиролцов.