Элчин сайд Д.Даваасүрэн Олон улсын эв найрамдал, нөхөрлөлийн өдрийг тохиолдуулан Австралийн Парламентаас зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов
Элчин сайд Д.Даваасүрэн Олон улсын эв найрамдал, нөхөрлөлийн өдрийг тохиолдуулан Австралийн Парламентаас 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох үеэрээ Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик, Парламент дахь эрх баригч Хөдөлмөрийн намын бүлгийн дарга Дэвид Смит, Австрали-Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга Таня Лауренс нартай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.